Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭВРЭЙ_СУМАНД_ЯВУУЛЫН_ОФФИС_ТӨРИЙН_НЭГ_ЦЭГИЙН_ҮЙЛЧИЛГЭЭ_АЖИЛЛАВ

2024-04-19

2024 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр аймгийн Засаг дарга Р.Сэддорж Сэврэй суманд ажиллаж #НУТГИЙН_ХИШИГ 2024 үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилага хот байгуулалтын газар, Татварын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын зүгээс иргэдэд төрийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлж давхардсан тоогоор 300 гаруй иргэн хамрагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%