Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НУТГИЙН УДИРДЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО.

2024-04-25

Улсын Их Хурлаас шинээр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 79 дүгээр зүйлд5

*      “Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх,

*      Хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах,

*      Нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх,

*      Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах ажиллагаанд Засгийн газартай хэлэлцээр хийх,

*      Нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх төлөөллийн байгууллага байна. Төлөөллийн байгууллагад сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус бүрээс нэг, аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал тус бүрээс хоёр төлөөлөгчийг сонгоно” гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу 2022 онд төлөөллийн байгууллага байгуулах анхдугаар хуралдаан болсон.

Тэгвэл өнөөдөр /2024.04.25/ “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын зөвлөлдөх хорооны цахим хурал” баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт боллоо.

Хуралд Нийслэлийн ИТХ, баруун таван аймгийн ИТХ-ын төлөөлөл танхимаар,  бусад 16 аймаг, сумдын ИТХ-ын төлөөллүүд цахимаар оролцлоо.

Цахим хурлаар:

*      Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын 2023 оны үйл ажиллагааны тайлан, бүтэц, зохион байгуулалт

*      Зөвлөлдөх хороо, гүйцэтгэх хороо, шүүхэд төлөөлөх хорооны гишүүд болон бүс хариуцсан ажилтнуудын танилцуулга

*      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах санал зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%