Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД ХУРАЛДЛАА

2024-04-25

ИТХ-ын XIV хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр болно.

Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хороодын хурлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

Хороодын хурлаар:

Монгол туургатан, олон угсаатны “Жангар” соёлын өвийн их наадам зохион байгуулах журам батлах тухай

Баруун бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулахыг дэмжих тухай

Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Дээрх хэлэлцсэн асуудлуудтай холбоотой хороодын дүгнэлт гарч аймгийн ИТХ-ын 16 дугаар хурлаар хэлэлцүүлэх саналыг дэмжлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%