Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XIII ХУРАЛДААН БОЛЛОО

2024-04-26

Өнөөдөр /2024.04.26/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаан хуралдлаа.
Хуралдаанаар:
1) Дүүргийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
2) Дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3) Дүүргийн 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
4) Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5) Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай
6) Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо тогтоох тухай” асуудлаар ажлын 2 хоногийн завсарлага авч, ээлжит XIII хуралдаан түр завсарлалаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%