Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГХУССЗөвлөлөөс ""Кофе юу Цай юу" эмэгтэйчүүдийн өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

2024-04-19

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс "Кофе юу Цай юу" өглөөний уулзалтыг Хамтарсан баг болон Сумын цагдаагийн хэсэг хамтран 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулж Өглөөний 6-н дадал подкастыг сонсож сэдвийн дагуу ярилцаж санал бодлоо хуваалцлаа.

"ХҮЛЦЭХГҮЙ" богино хэмжээний киног үзэж дүгнэлт ярилцлага хийв.

Цагдаагийн дэслэгч С. Нямжав  "Эерэг, Эрүүл, Эртэч" сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

Мөн ирсэн бүх эмэгтэйчүүдийн дунд ДАРТС-ын тэмцээнийг зохион явуулж эхний гурван байр шалгаруулж ИТХ-ын гарын бэлгийг өгөв. Кофе юу Цай юу уулзалтад хүрэлцэн ирсэн бүх эмэгтэйчүүдэд "Өөхөн тосоор саван хийх" сургалтын эрхийн бичиг гардуулав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%