Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД III” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2024-04-29

Дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эртэч Чингэлтэйчүүд III” аяныг зохион байгуулах ажлын хэсгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 39 дүгээр захирамжаар байгуулсан билээ.
Энэ хүрээнд Ажлын хэсгийн хурал өнөөдөр хуралдаж, тус аяныг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар боллоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%