Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН XVI ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024-04-26

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дагуу Монгол туургатан, олон угсаатны “Жангар” соёлын өвийн их наадам зохион байгуулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид саналаа хэллээ.
Журмын төслийг аймгийн Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү танилцууллаа.
Тус асуудлыг хуралдаанд оролцож байгаа төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%