Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталлаа

2024-04-30

Эрдэнэт хотын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл, Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар баталлаа.

2024-2025 оны хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд

  • Гадаадын  зээлээр  хэрэгжих 2  нэр төрлийн ажилд 17,8 тэрбум  төгрөг,
  • Улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар   хэрэгжиж  3 ажилд 10,1 тэрбум төгрөг, 
  • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар  хэрэгжих 11 ажилд 15,4 тэрбум төгрөг,
  • Тухайн хангагч  байгууллагын дотоод зохион байгуулалтаар хэрэгжих  31 нэр төрлийн ажилд 61,2 тэрбум төгрөг зарцуулахаар нийт 47 нэр төрлийн ажлыг хийхээр төлөвлөлөө.

Гадаадын зээлээр хэрэгжих 2 ажлыг танилцуулбал...

Дэлхийн банкны 12 тэрбум 790 сая төгрөгийн санхүүжилтээр “Баян-өндөр сумын 6/0.4кв-ын цахилгаан түгээх сүлжээг  шинэчлэх, сайжруулах ажил” төсөл хэрэгжиж байгаа.
 Төслийн хүрээнд Баян-Өндөр сумын 25000 орчим айл өрх, ААНБ-ыг   2  тарифт  ухаалаг тоолуурт  шилжүүлэх, гэр хорооллын  16  багийн  гудамж хоорондын цахилгааны модон тулгууруудыг төмөр бетонон шонгоор солих юм.

Дараагийн төсөл нь Европын сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллын 8 багт инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ. 

  • Үүнд, Даваат баг 57 дугаар Ус түгээгүүрийг төвийн шугамд холбох
  •  Шанд баг 18 дугаар ус түгээгүүрийг төвийн шугамд холбох,
  • Наран багийн бохирын шугамыг төвийн шугамд холбох,
  • Бүрэнбүст, Уурхайчин, Баянцагаан, Говил багийн цэвэр усны шугам,
  • УДДТ-4-2 багийн төвийн сүлжээний шугамын ажил юм. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар

·           Баянцагаан багт шугам сүлжээний өргөтгөл,

·           Цагаанчулуут, Наран багт ус дулаан дамжуулах төв барих, дулаан, цэвэр усны шугам сүлжээний өргөтгөл хийх,

·           төвийн дулааны цэвэр усны шугам, ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна инженерийн шугам сүлжээний ажлыг  дуусгах

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар

·         Орон сууцны болон гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг шинээр хийх болон засварлах ажил /23ажил/

·         Гэр хорооллын цахилгаан хангамжийг  сайжруулах, хүчдэлийн уналтыг бууруулах /10ажил/

Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийх, зайлшгүй шаардлагатай шугам сүлжээний шинэчлэлтийн 14 ажил зэрэг   ажлууд хийгдэнэ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%