Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж 2 асуудал хэлэлцэв.

2024-04-30

ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж 2 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    1. Хурлын төлөөлөгчдийн тоонд үндэслэн тойргийг байгуулж тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоолоо.

1-р тойрог Мандатын тоо 4, Нутаг дэвсгэр 1-р баг, Баянтэрэм баг

2-р тойрог Мандатын тоо 4, Нутаг дэвсгэр 2-р баг, Баян-Уул баг

3-р тойрог Мандатын тоо 4, Нутаг дэвсгэр 3-р баг, Баянцагаан баг

4-р тойрог Мандатын тоо 5, Нутаг дэвсгэр 4-р баг, Баясгалант баг

5-р тойрог Мандатын тоо 4, Нутаг дэвсгэр 5-о баг, Бүрэнцогт баг

   2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчийн санал авч, тоолох хэсгийг 5 /тав/-н хэсэг болгон байгуулав.

Хэсгийн нутаг дэвсгэрийн төвийг доорх газруудад тогтоов. Үүнд:

1-р хэсэг - Баянтэрэм /Багийн төвийн байр/

2-р хэсэг - Баян-Уул /Сумын төв багийн төвийн байр/

3-р хэсэг - Баянцагаан /Багийн төвийн байр/

4-р хэсэг - Баясгалант /Сумын төв Соёлын төв/

5-р хэсэг - Бүрэнцогт /Багийн төвийн байр/

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%