Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүн амын хаврын хэрэгцээнд зориулан 200 тонн махны нөөц бүрдүүлнэ

2024-05-01

Аймгийн  ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар  аймгийн хөдөө, аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталлаа.  
            Төлөвлөгөөнд мал аж ахуйн чиглэлээр 12,  мал эмнэлгийн ажил үйлчилгээний чиглэлээр 4, газар тариалангийн чиглэлээр 10, хүнсний чиглэлээр нэг, нийт 27 заалт бүхий ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулжээ. Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд хүн амын хаврын хэрэгцээнд зориулан 200 тонн махны нөөц бүрдүүлэхээр тусжээ.

 

“Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд малчдын төвшинд 11500 тонн байгалийн хадлан бэлтгэнэ. Өнгөрсөн жил малчдын төвшинд 9700 тонн хадлан бэлтгэсэн. 
•    Засгийн газрын тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бэлтгэнэ.
•     Бэлчээрийн худаг уст, цэгийн бэлэн байдлыг хангах, шинээр гаргах буюу засварлах ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ.
•    Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалт шинжилгээ хийх, Жаргалант, Баян-Өндөр сумдын малчдын өвөлжөө, хаваржааг ариутгах халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах,
•    Хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн зохистой хугацаанд чанартай гүйцэтгэх боломж бүрдүүлэх зэргийг тусгажээ. 

Газар тариалангийн чиглэлээр аймгийн хэмжээнд энэ онд 13 аж ахуйн нэгж, 595 өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж  нийт 5387 га талбайд тариалалт хийн, 20206тн ургац хураан авахаар төлөвлөжээ. 

Үүнээс үр тариа 4336 га талбайд тариалалт хийж 7356 тонн, төмс 157 га талбайд тариалж 1879 тонн, хүнсний ногоо 478 га талбайд тариалж 10282 тонн, малын тэжээл 250 га талбайд тариалж 625 тонн, жимс, жимсгэнэ 170 га талбайд тариалж  64 тонн ургац хураан авахаар төлөвлөжээ. 
•    Зоорь агуулахын бэлэн байдлыг хангах, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, орон нутгийн иргэдийг хямд үнэтэй, чанартай ногоогоор хангах зорилгоор эрт ургацын ногооны борлуулалтын цэг  ажиллуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%