Аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдааан 79.4 хувийн ирцтэйгээр хуралдан дараах асуудлыг тус тус хэлэлцлээ.
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай;
2. Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай;
3. Орон нутгийн 2024 оны төсөвт зохицуулалт хийх тухай;
4. Орон нутгийн өмчид үл хөдлөх хөрөнгө бүртгэх тухай;
5. Орон нутгийн өмчөөс 2024 онд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай;
6. Автомашин шилжүүлэх тухай;
7. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 2024 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээг батлах тухай;
8. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай;
9. Олон нийтийн цагдаагийн тоог тогтоох тухай;
10. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.