Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХУРАЛДЛАА

2024-05-03

Өнөөдөр /2024.05.03/ Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар удирдах зөвлөлийн гишүүд дүүргийн Улаан загалмайн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, хийгдсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар чиглэл өглөө.
Тус хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаан загалмайн хорооны зөвлөлийн Тэргүүн Б.Мөнхбат болон зөвлөлийн гишүүд оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%