Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН АНХАН ШАТНЫ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

2024-05-01

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас иргэдийн хүсэлтийн “Цогц өмгөөлөл” хууль зүйн фирмтэй хамтран дүүргийн 1-24 дүгээр хорооны иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор “Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%