Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА

2024-05-06

Монгол Улсын хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй баялаг бүтээгч, татвар төлөгч та бүхэндээ “Татвар төлөгчдийн өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг Сэлэнгэ аймгийн Татварын газраас татвар төлөгчид рүүгээ чиглэсэн татварын боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулахаас гадна ЕБС-ийн сурагчдын дунд “Татвар хөгжлийн үндэс” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулах, шилдэг татвар төлөгчдөө шалгаруулж алдаршуулах ажлуудыг зохион байгуулж байна.
Төрийн сан хөмрөгийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг олонд хүргэх нэр хүндтэй, хариуцлагатай албанд зүтгэж байгаа Сэлэнгэ аймгийн Татварын газрын албан хаагчдадаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Сэлэнгэ нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийхээ ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
 
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%