Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИДЭРЧҮҮДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-06

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Залуучуудын хөгжлийн зөвлөл,“Йэс Чингэлтэй” төрийн бус байгууллагатай хамтран дүүргийн 1-24 дүгээр хороодын 35-55 насны иргэдийн дунд “Идэрчүүдийн аварга” шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Залуучуудын хөгжлийн зөвлөл, Йэс Чингэлтэй холбооны дарга Д.Ядамжав нар оролцож баг тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээн сагсан бөмбөг, ширээний теннис, дартс зэрэг төрлүүдээр болж, баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүд тодорлоо. 🏀🏓🎯
Чингэлтэй дүүргийн идэрчүүдийн аварга шалгаруулах
спортын 3 төрөлд тэмцээний шагналт байрт
САГСАН БӨМБӨГИЙН ТӨРӨЛД🏀
Эрэгтэй баг:
1. Ж.Баярзул ахлагчтай 11-р хороо
2. Х.Тамирбаяр ахлагчтай 22-р хороо
3. Н.Доржпүрэв ахлагчтай 14-р хороо
Эмэгтэй баг:
1. Э.Цэцэгбал ахлагчтай 16-р хороо
2. С.Отгонбаяр ахлагчтай 19-р хороо
3. Д.Гэрэлмаа ахлагчтай 13-р хороо
ДАРТСЫН ТӨРӨЛД /багаар/🎯
1. Э.Эрболд ахлагчтай 18-р хороо
2. С.Отгонтогтох ахлагчтай 24-р хороо
3. Ж.Ганхуяг ахлагчтай 15-р хороо
ШИРЭЭНИЙ ТЕННИС ТӨРӨЛД 🏓
Эрэгтэй:
1. Ч.Жигмиддорж 13-р хороо
2. Д.Ганзориг 2-р хороо
3. О.Дамдин 14-р хороо
Эмэгтэй:
1. М.Болорхишиг 4-р хороо
2. Ц.Цэндсүрэн 3-р хороо
3. Ц.Мөнхжаргал 13-р хороо тус тус шалгарсан.
Чингэлтэй дүүргийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээний Шилжин явах цомын эзнээр Г.Энхтөгс Засаг даргатай 13-р хороо шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%