Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 19-Р ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-04-15

Аймгийн ИТХ-ын 19-р хуралдаан 4-р сарын 15-ны өглөөний 09:30 цагт эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр баталлаа.
✅“Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах хүсэлт уламжлах тухай
✅Тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
✅Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
✅Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын хяналтын тоо батлах тухай
✅Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах тухай
✅Санал уламжлах тухай /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний талаар санал уламжлах тухай/
✅Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн тоо тогтоох, сонгуулийн тойрог, мандатын тоо, дугаарыг тогтоох тухай
✅Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай
✅Заамар сумын хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай
асуудлуудыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%