Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЦАХИМД ХЭВШЬЕ" DIGITAL FIRST - D1 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН МӨНХ-АЛДАРЫН ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА

2024-04-29

"Цахимд хэвшье” уриатайгаар үндэсний хэмжээнд өрнөж байгаа Digital first – D1 арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй үзэсгэлэнгийн арга хэмжээ яг одоо Мөнх-Алдарын талбайд болж байна. Та бүхэн эндээс
- Үндэсний Дата төв
- E-Mongolia академи
- ABLE
- Төрийн цахим үйлчилгээний хэлтэс
- Үйлчилгээний нэгдсэн төв
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- Нийгмийн даатгалын газар
- Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
- Монголын цахилгаан холбоо ХК
- Улсын бүртгэлиын хэлтэс
- "Төв Чандмань" ДЭХГ
- Татварын газар
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
- Skytel
- Mobicom
- Unitel
- G-Mobile зэрэг 20 орчим байгууллагын мэдээлэл, үйлчилгээг нэг дороос аваарай.
Хамгийн сонирхолтой нь сүүлийн үед иргэдийн анхаарлыг татаад буй үйлчилгээний газруудад тохиромжтой цахим меню /Qmenu/, Цаг бүртгэлийн ухаалаг платформ Timely, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан гар утаснаасаа үйл ажиллагаагаа удирдах боломжтой хялбаршуулсан аппликейшн Ontime, ээжүүд, бүсгүйчүүдэд зориулсан Mommade үйлчилгээнүүдтэй биечлэн танилцах боломжтой.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%