Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БНХАУ-ын Цонж Хуй өөртөө засах аймгийн Гадаад харилцааны албаны дарга Сюй Хуйлинаар ахлуулсан ажлын хэсэг хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймагт ажиллаж байна.

2024-05-10

БНХАУ-ын Цонж Хуй өөртөө засах аймгийн Гадаад харилцааны албаны дарга Сюй Хуйлинаар ахлуулсан ажлын хэсэг хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймагт ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Х.Батболд болон албаны төлөөлөл энэ сарын 09-ний өдөр тус ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Цонж аймгийн зүгээс өнгөрсөн хугацаанд хоёр аймгийн хамтын ажиллагаа үр өгөөжтэй байсныг онцлоод цаашид ч энэ харилцааг үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд болон эрчим хүч, боловсрол, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
Мөн Монгол улсын нийт нутгаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүнд болсонтой холбогдуулан манай аймагт тэжээлийн тусламж үзүүлэх тухайгаа уламжиллаа.
Түүнчлэн Байтаг боомтоос Үенч сум хүртэлх 120 км хатуу хучилттай авто зам барих "Жаргалант инвест" ХХК-ний ажлыг эхлүүлэх тал дээр талууд анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%