Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хонгорын голд мод тарих ажлыг зохион байгуулав.

2024-05-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга ТЭРБУМ мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймгийн Сэврэй сум 2024 онд "НЭГ ТҮМЭН" мод тариад байна. 2024 оны 05 дугаар сарын 08 ны өдөр ИТХ, ЗДТГ, ЕБСургууль, 20 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Дэмд-Од, Нөрөөт говь Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд , Сэврэй суман дахь сум дундын Ойн анги, Хонгорын голд үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд, гэр буудлууд, тус бүс нутгийн малчид, Говь Гурван сайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Сэврэй сумын байгаль хамгаалагчид, Сэврэй сумын ЕБСургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчид нийт 185 албан хаагч, сурагчид 7500 бургасыг суулгаж хашаа хамгаалалтыг хийж сумандаа хүлээлгэн өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%