Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАГШ НАР СУРГАЛТАНДАА ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР АШИГЛАНА

2024-05-14

Улсын хөрөнгө оруулалтаар МУ-ын Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг бүрэн компьютержуулах бодлого боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн 6 ерөнхий боловсролын сургуулийн эхний 145 багшид компьютерыг гардуулж өглөө. Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул, С.Ялалт, А.Туяабаатар, С.Тунгалаг нар оролцож зөөврийн компьютерыг гардууллаа. 2024-2025 оны хичээлийн жилд дүүргийн бүх багш нар хамрагдах тухай албаны хүмүүс мэдээллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%