Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Газрын өргөдлийн цахимаар хүлээн авдаг боллоо

2024-05-22

Иргэдийн анхааралд:

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгохоор тусгагдсан газрын хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр www.egazar.gov.mn  цахим системээр авах болсон тул сумдын Засаг дарга, Газрын даамал нарт Ерөнхий газрын Кадастрын хэлтэс, аймгийн ГХБХБГазраас чиглэл өглөө. ИЙМД ИРГЭН ТА WWW.EGAZAR.GOV.MN СИСТЕМЭЭР ХАНДАН ЦАХИМААР ӨРГӨДЛӨӨ ӨГЧ ГАЗАРТАЙ БОЛООРОЙ.

https://www.egazar.gov.mn/

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%