Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-05-22

Өнөөдөр /2024.05.22/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 01 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагуудад хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийг хангах чиглэлээр “Мэдээллийн цаг” уулзалт, арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалт, арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон холбогдох хэлтэс, албадын төлөөлөл оролцож, санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад нь хариуллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%