Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-АГТ СУМАНД АЖИЛЛАЛАА

2024-05-29

Манай аймгийн тэргүүлэх чиглэл аялал жуулчлалын салбар бөгөөд Баян-Агт сум нь эрүүл мэндийг дэмжих рашаан сувилалын "Хануй рашаан"-ыг түшиглэсэн аялал жуулчлалын түшэц газар юм.
Аймгийн ИТХ-ын ажлын хэсэг 16 сум 1 тосгонд аймгийн хэмжээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд батлан гаргасан тайланг танилцуулж, мэдээллийг иргэдэд сурталчлан иргэн төвтэй төрийн үйлчилгээг бэхжүүлэхээр ажилласан отгон сум Баян-Агт сум байлаа.
Тус ажлын нэг онцлог нь тухайн тойргоос сонгогдон ажиллаж байгаа ИТХ-ын төлөөлөгчид тайлангаа иргэдэд сонсголоо.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат иргэдтэй хийсэн уулзалтаар "аймгийн хэмжээнд батлан гаргасан шийдвэр, тэдгээр нь бүс нутагтаа нийцэж байгаа эсэх, оновчтой бол дэлгэрүүлэх, боломжгүй бол сайжруулах нь бидний үүрэг, тус ажил цаашид уламжлал болон хэрэгжинэ гэдэгт итгэж байна" гэж онцоллоо.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%