Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛС ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ИРГЭДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2024-05-30

Өнөөдөр /2024.05.30/ дүүрэгтээ өөрийн хүч хөдөлмөрөө зориулан эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа эзэн нь байж салбар салбарын манлайлагч болсон ахмадууд, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан зүтгэж буй дунд үеийн төлөөлөл болсон 65 иргэнд Монгол Улсын Засгийн газрын нэрэмжит салбар яамдын “Жуух бичиг” болон “Тэргүүний ажилтан” шагналыг гардуулан өглөө.
Шагналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Төлөөлөгч, Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ядамжав, Хурлын Төлөөлөгч, Засаг даргын орлогч, З.Бямбажав, Хурлын Төлөөлөгч, Засаг даргын Зөвлөх Л.Цэеэрэгзэн, Д.Отгонбаатар нар гардуулан өгч, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%