Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА 2024.05.30

2024-05-30

Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дүүргийн иргэдэд өнөөдөр шагнал гардууллаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч З.Бямбажав, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
- Д.Жаргалсайхан
- Д.Очирбат
- Ц.Шинэбаяр
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр
- Б.Солонго
Нийслэлийн Засаг даргын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр
- Х.Туяа
- Б.Амирлан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр
- Б.Нандин-Од
- Т.Соёл-Эрдэнэ
- Ц.Балжинням
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Чандмань” одонгоор
- Г.Ганцэцэг
- Б.Солонго
- Д.Пүрэвсүрэн
Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хөдөлмөрийн алдар” медалиар
- Н.Энхгэрэл нар тус тус шагнагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%