Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

🏵15 ЭЭЖИЙН ЭНГЭРТ ЭХИЙН АЛДАР ОДОН ГЯЛАЛЗЛАА 🏵

2024-06-01

“Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх” одон гардууллаа.
🔴Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ИТХ-ын ажлын албаны дарга Б.Мөнхбаяр уншиж танилцууллаа.
Өнөөдөр /2024.06.01/ 11:00 цагт Хонгор сумын Соёлын төвийн талбайд Хонгор сумын нийт 15 ээжид “Алдарт эх” I, II зэргийн одонг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, ИТХ-ын ажлын албаны дарга, ЗДТГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Засаг даргын орлогч Т.Нинжбадам нар гардуулан өгч одонтой ээжүүддээ болон Монголынхоо бүх сайхан ээжүүд, гэр бүлд аз жаргал хүслээ.
Энэ жил “Алдарт эх”-ийн одонгоор үүнээс I зэргийн одонгоор 2 ээж, II зэргийн одонгоор 13 ээжийг шагналаа.
👩‍👩‍👧‍👧АЛДАРТ ЭХИЙН 1 ДҮГЭЭР ОДОН
1. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Уранчимэг овогтой Нандинцэцэг
2. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Жагардорж овогтой Нямбаяр
👩‍👩‍👧‍👧АЛДАРТ ЭХИЙН 2 ДУГААР ОДОН
1. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Тэрхүү овогтой Ундрал
2. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Мэргэн овогтой Армангул
3. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Сүүлхүү овогтой Одонцэцэг
4. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Төмөрхан овогтой Оналсын
5. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Рахым овогтой Тавигат
6. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Мягмар овогтой Цэзэн
7. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Нямсүрэн овогтой Чулуунхүү
8. Хонгор сумын 3 дугаар сарын иргэн Алтангэрэл овогтой Ариунзаяа
9. Хонгор сумын 3 дугаар багийн иргэн Ганбат овогтой Батчимэг
10. Хонгор сумын 3 дугаар багийн иргэн Жамбалдорж овогтой Дариймаа
11. Хонгор сумын 3 дугаар багийн иргэн Самбуу овогтой Отгонбаяр
12. Хонгор сумын 3 дугаар багийн иргэн Түвшинжаргал овогтой Түвшинтөгс
13. Хонгор сумын 3 дугаар багийн иргэн Алтанцэцэг овогтой Шинэцэцэг

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%