Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ээлжит бус XVI хуралдаан энэ сарын 6-нд хуралдана

2024-06-03

Аймгийн ИТХ-ийн Зөвлөлийн хурал өнөөдөр хуралдаж,

·           Баяр наадмын хороо байгуулах,  зардлын задаргаа батлах тухай,

·           Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай

·           Нэр бүхий төлөөлөгчдөөс ирүүлсэн саналын тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн аймгийн ИТХ-ын Ээлжит бус XVI хуралдаанаар хэлэлцүүлэхээр илтгэл, илтгэгчийг баталлаа. Ээлжит бус XVI хуралдаан энэ сарын 6-нд А.Амарын танхимд хуралдана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%