Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

2024-06-01

Чингэлтэй дүүргээс жил бүр уламжлал болгон Тусгаар тогтнолын талбайд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхэд багачуудтай хамт тэмдэглэн өнгөрүүлдэг.
“Нэгдүгээрт хүүхэд” уриан дор зохион байгуулагдаж буй өнөөдрийн арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч З.Бямбажав, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн нар оролцож хүүхэд багачуудад баяр хүргэлээ.
Мөн дүүргийн онцлох гэр бүл болон шилдэг сурагчдад шагнал гардуулсан юм.
Анх Женев хотод 1925 оны 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт зохион байгуулагдаж, дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг.
Манай улс 1952 оноос эхлэн энэ өдрийг хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн билээ.
Өнөөдөр баяраа тэмдэглэхээр цугласан хүүхэд багачуудад дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд багачууд урлагийн тоглолтоо толилуулж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%