Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” арга хэмжээг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газраас зохион байгууллаа.

2024-03-16

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” арга хэмжээг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газраас зохион байгууллаа. Энэхүү ага хэмжээнд эцэг эх асран хамгаалагч, хүүхдийн зөвлөл, хамтрасан баг, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүдэд чиглэсэн  сургалтыг МУ-ын гавьяат багш Х.Баавгай багштай хамтран зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор 2024 оныг “Хүүхдийн хөгжлийн хамгааллын жил” болгон зарласан.

Энэхүү явуулын үйлчилгээгээр эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлснээр аливаа эрсдэлээс бууруулах боломж нэмэгдэх юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%