Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит 22 дугаар хуралдаан боллоо

2024-04-26

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит 22 дугаар хуралдааныг 04 дүгээр сарын 26-ний өдрийн 10 цагт сумын хурлын танхимд хуралдаж, доорх асуудлыг  хэлэлцэв.

1.Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах тухай

2.Сумын 2024 оны төсөвт зохицуулалт хийх тухай

3.Хүүхэд хамгаалал “Боловсролыг дэмжих дэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

4.Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай

5.Орон нутгийн нэмэгдэл олгох тухай

6.Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Хонгор хот тохижилт” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай

7.Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байршуулах байршлыг тогтоох тухай

8.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, тов тогтоох тухай

9.Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%