Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит 21 дугаар хуралдаан боллоо

2024-02-26

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит 21 дүгээр хуралдааныг 2 дугаар сарын 26-ний өдрийн 09 цагт сумын Соёлын төвд хуралдаж, доорх асуудлыг  хэлэлцэв.

1. Хүүхэд хамгаалал “Боловсролыг дэмжих дэд” хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө танилцуулах

2. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ний А/01 дүгээр захирамжийн хэрэгжилт, үр дүн

3. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

4. Нөөцийн өвс, тэжээл худалдан борлуулах үнэ тогтоох тухай

5. Сумын 1,2,3 дугаар багт ажиллах гэрээт ажилтны тоог тогтоох тухай

6. Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай

7. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2023 оны хэрэгжилт

8. Хоршоог хөгжүүлэх сангийн тов тогтоох тухай, Зээлийн дээд хэмжээ, хугацаа, хүү тогтоох тухай

9. Монгол Улсын Их хурлын сонгуулийн хэсэг байгуулах, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%