Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭЛЭНГЭ СУМАНД БОЛСОН БАЙГАЛИЙН АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН ДАРААХ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2024-06-12

 
Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат Сэлэнгэ суманд болсон байгалийн аюулт үзэгдлийн дараах нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Тус суманд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр усархаг бороо, мөндөр орж, хүчтэй салхилсны улмаас Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, спорт заал, Эрүүл мэндийн төвийн дээвэр хуурч, 151 өрхийн хашаа, 4 айлын гэр, наадмын талбайн асар хашаа, цахилгааны 7 тулгуур шон нурсан нөхцөл байдалтай байна.
ИТХ-ын дарга сумын удирдлагууд болон сумын онцгой комиссын гишүүдтэй уулзаж, байгалийн аюулт үзэгдэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонсож, түргэн шуурхай ажиллах, аймгийн онцгой комиссоос "Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-д хохирол, нөхцөл байдлын талаар санал хүргүүлэх чиглэл өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%