Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-06-25

Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны гуравдугаар хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
-"Бусад" асуудлуудыг ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын 14 дүгээр ээлжит хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдахаар товлолоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%