Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХДИЙН ЖАРГАЛАНТ ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2024-06-24

 
Булган аймгийн хүүхдийн “Жаргалант” зуслан арван жилийн дараа дахин шинэчлэгдэн үйл ажиллагаагаа явуулахаар болж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, хүүхдийн элч Д.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нар оролцож хүүхдиийн ая тухтай, эрүүл аюулгүй амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
"Жаргалант" зуслан нь 2024 оны эхний ээлжинд Булган, Хөвсгөл аймгийн 80 гаруй амрагч хүүхдүүдийг хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд улсын төсвийн 920 сая, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 407 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас 295 сая нийт 1 тэрбум 622 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүүхдийн хоолны зал, захиргаа аж ахуйн барилга ашиглалтад аваад байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%