Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-07-03

Дүүргийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тухай,
-"Дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
-"Бусад" асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул түүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөс чөлөөлж холбогдох шийдвэрийг УИХ-ын Тамгын газарт хүргүүллээ.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон Хөххүүгийн Болормаа гишүүнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ажлын амжилт хүслээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%