Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Б.БОЛОРМАА ТӨРИЙН ДЭЭД АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА

2024-07-02

Төр, захиргааны байгууллагад 38 жил ажилласан Батдоржийн БОЛОРМАА хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд шагнал “АЛТАНГАДАС ОДОН”-оор шагнагдлаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд, МАН-ын журмын нөхдийн төлөөлөл гардуулан өгч баяр хүргэлээ.
Б.Болормаа нь 1986 оноос эхлэн МАН-ын бичиг хэргийн ажилтан, 2017 оноос аймгийн ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтанаар тасралтгүй 38 жил ажиллажээ.
Төрийн дээд АЛТАНГАДАС одонгоор шагнагдсан Б.Болормаа танд халуун баяр хүргэе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%