Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТАХИЛТ БАГТ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БАРИГДАНА

2024-07-08

Өнөөдөр (2024.07.08) Тахилт багийн өрхийн эрүүл мэндийн төвийн шав тавих ёслол боллоо.
Шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, Тахилт багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, гүйцэтгэгч компанийн удирдлагууд, Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, Тахилт багийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Тахилт баг нь 2221 хүн амтай, 600 өрхтэй. Тус багийн иргэд Бугат болон Баатархайрхан багийн өрхийн ЭМТ-д очиж эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байсан. Тэгвэл шинэ өрхийн эрүүл мэндийн төвтэй болсноор тус багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ ийнхүү ойртож байна.
Тахилт өрхийн эрүүл мэндийн төв нь нийт 12 өрөө бүхий 227 мкв байх бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Ховд аймгийн Нано Палас ХХК гүйцэтгэнэ.
Тус багт 2018 онд 1-р цэцэрлэг, 2020 онд цэцэрлэгт хүрээлэн, Тахилт таун хаус зэрэг олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Тэгвэл Тахилт багийн өрхийн эрүүл мэндийн төвийн барилга энэ намар ашиглалтад орохоор болж байна.
Тахилт багийн өрхийн эмнэлэгийн байрыг түшиглээд уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ нэг дор хийгдэнэ. Ингэснээр Тахилт багийн болон талын хашааны иргэд өөрт ойрхон цогц үйлчилгээ авах боломжтой болно.
Мөн энэ хотхонд оюутан залуучуудад зориулсан спорт цогцолборын барилга барих талаар судалгаа хийгдэж байна.
Тахилт багийн иргэд хувийн сууцандаа цэвэр ус, бохир усны шугамд 90%-ийн хөнгөлөлттэй үнээр холбогдож хашаандаа ая тухтай сайхан амьдрах боломж бүрдсэн.
Ингэснээр Тахилтын иргэд ая тухтай ажиллаж амьдрах дэд бүтцийн асуудлаа шийдэж чадсан жишиг хотхон бий болж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%