Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн баяр наадамд аймгийн удирдлагууд хүндэтгэлийн сум харавлаа.

2024-07-11

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ховд аймгийн баяр наадамд аймгийн удирдлагууд хүндэтгэлийн сум харавлаа.
 
Өнөөдөр /2024.07.10/ бөхийн барилдааны 1,2,3,4 даваа явагдана.
Сурын харваанд Ховд аймгийн харваачдаас гадна зэргэлдээх Увс, Завхан, Говь-Алтай аймгаас нийт 200 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс урианхай сурын харваанд 70 гаруй, үндэсний сурын харваанд 100 гаруй, хүүхдийн сурын харваанд 30 гаруй харваачид оролцож байгаа юм.
Харин Шагайн харваанд 10 багийн 100 орчим харваач оролцож байгаагаас Улсын мэргэн нэг, аймгийн гоц мэргэн 40 гаруй байна. Энэ жилийн шагайн харваанд Өвөрхангай, Баянхонгор аймгийн харваачид зорин ирж оролцож байгаагаараа онцлогтой.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%