Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАЛЦАГЧ, БАГШ НАРЫГ УРАМШУУЛЛАА.

2024-07-10

2023-2024 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн хэмжээнд “Элсэлтийн шалгалт”-ыг 508 суралцагч өгсөнөөс 1-3 хичээлээр 700-аас дээш оноо авсан 23 суралцагчийн мэдлэг чадвар, хичээл зүтгэлийг үнэлж аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрөөс урамшуулан, батламж гардууллаа. Сэврэй сумын ЕБС ийн 2021 оны төгсөгч Т.Болортуяа, Ш.Жавхлантөгс, Б.Саруул нар ЭЕШ-д амжилт гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%