Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан боллоо.

2024-07-08

Сэврэй сумын ИТХ -ын ээлжит 18 дугаар хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 08 ны өдөр Хонгорын голын Мэдээллийн төвд хуралдаж аялал жуулчлалаас нутгийн иргэдийн орлого олох боломж нэмэгдүүлэх арга зам, байгаль орчны доройтол, олон салаа зам, отоглох хоноглох цэг, хог хаягдал, гэр буудал ажиллуулах журмын хэрэгжилт, элсэн манхны баяр эвент арга хэмжээг хөгжүүлэх, Хонгорын голын менежментийн төлөвлөгөөнд тодотгол хийх зэрэг асуудал дээр санал солилцож. шийдвэр гаргалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%