Өмнөговь аймгийн Сэврэй сум нь нийт 1227 сонгогчоос 786 сонгогч буюу 64,06 хувийн ирцтэйгээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Сонгуулийг зохион байгуулахад сумын сонгуулийн хороонд 5 төрийн албан хаагч, гурван хэсгийн хороонд 27 төрийн албан хаагч, 4 мэдээлэл технологийн даамал, 3 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, 4 цагдаагийн алба хаагч нийт 43 төрийн албан хаагч ажиллалаа.