Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2023-2024 оны хичээлийн жилд сайн туршлагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн шилдэг багш нарт шагнал гардууллаа.

2024-05-28

Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн багш Магсаржавын Ариунтунгалаг. Боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа Монгол Улсын Зөвлөх багш юм. Боловсролын цахим шилжилтийн хүрээнд Medle.mn суралцахуйн цахим системд нийт 30 гаруй контент байршуулсан. 6 дугаар ангийн биологийн хичээлийн “Амьд биеийн 7 үндсэн шинжид үндэслэн амьдралын үйл ажиллагааг тайлбарлах” нь хичээл хамгийн олон буюу 1867 үзэлт хандалт авсан байна.
🔸 Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЕБС-ийн бага боловсролын багш Чимгээгийн Батцэцэг. Боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа заах аргач зэрэгтэй багш юм. Сэврэй сумынхаа нутгийн ургамлыг сурагчидтайгаа хамтран судалж, ургамлын хатаадас бэлтгэн сургалт үйл ажиллагаандаа хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна. Экскурс хичээлийн “Зорилготой аялал” арга нь 2-5 дугаар ангийн суралцахуйн зорилт цаашлаад суурь боловсролын биологийн хичээлтэй уялдахуйц агуулга болсноороо 21 аймаг бүрийн онцлогийг тусгаж орон нутгийн орчин нөхцөлдөө тохируулан хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%