Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2024-07-31

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 19 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоосон билээ.

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу орон нутгийн сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог аймгийн ИТХ-ын 2024 оны 11 дүгээр тогтоолоор 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Аймгийн Сонгуулийн хороог аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагмаар ахлуулсан бөгөөд өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж Сонгуулийн хорооны гишүүд ёс зүйн дүрэмтэй танилцуулан гарын үсэг зуруулж, ажил үүргийн хуваарийг хэлэлцэн баталлаа.

Мөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2024 оны 17 дугаар тогтоолоор баталсан Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар хэлэлцэн холбогдох үүрэг чиглэл өгөв.

 

 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%