Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР

2024-07-03

Монгол төрийн албанд цэгц шударга, чин сэтгэл, халуун зүтгэлээр зүтгэж буй нийт албан хаагчиддаа "Төрийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Төрийн албаны тухай анхдагч хуулийн дагуу Төрийн албаны төв байгууллагыг 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, ардчилсан нийгмийн, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлэх асуудлыг дагнан хариуцах, бие даасан, хараат бус бүтэц, тогтолцоог үүсгэсэн шинэ хуудсыг нээсэн юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%