Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өнөөдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, Эдийн засгийн хөгжлийн хороо иргэний танхимд хуралдлаа.

2024-08-02

📌Дүүргийн нутаг дэвсгэрт ус ихтэй бороо үргэлжлэн орж нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын айл өрхүүдийн хашаа усанд автаж бохир хальж, халдварт өвчин тархах нөхцөл байдал үүсэн тул дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ба үерийн батлагдсан зургийн хэмжээнд үерийн суваг шуудуйг хүчитгэх шаардлагатай байгаа тул дараах асуудлаар хуралдав. Үүнд:
📌“Налайх дүүргийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%