Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮЕ ШАТУУД БҮХИЙ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДҮҮРГЭСЭН АЛБАНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2024-08-16

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, аймгийн ИТХ хамтран “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт баруун бүсийн сургалтыг 4 үе шаттай зохион байгуулсан.
Тус сургалтад баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын холбогдох албаны 18 төлөөлөл оролцсон. Ингэснээр зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, улмаар бөхөнд хамаарах аливаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгахад шийдвэрийг гаргах, манлайлах, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадлаа.
Үе шатууд бүхий сургалтыг амжилттай дүүргэсэн холбогдох албаны төлөөллүүдэд INTERPOL-оос магадлан итгэмжилсэн WCS-байгууллагаас гаргасан сургалтын батламжийг гардуулах арга хэмжээг өнөөдөр (2024.08.16) зохион байгууллаа.
Батламжийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх, WCS төслийн багийн төлөөллийн хамт гардуулан өглөө.
Мөн энэ үеэр WCS төслийн багаас аймгийн ИТХ-д хандсан санал хүргүүлэх тухай хүсэлтээ уламжиллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%