Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2024-08-21

Өнөөдөр /2024.08.21/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, Иргэний оролцоо, эрх зүй, мэдээлэл харилцааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар Ерөнхий боловсролын 5, 50, 149 дүгээр сургуулиудын 2024-2025 оны хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан сургалтын орчин, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын засвар шинэчлэлт, өргөтгөл, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаар дамжуулан хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө түргэн шуурхай шийдвэрлүүлж ажиллахыг үүрэг болголоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%