Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Хөгжил Политехник коллежийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.

2024-09-04

Ховд аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Хөгжил Политехник коллежийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Тэртээх 1944 онд мал эмнэлгийн сургууль нэртэйгээр анх байгуулагдаж малын эмч, зоотехникч, агротехникч мэргэжлээр мэргэжилтэн бэлдэж эхэлсний 80 жилийн түүхэн ойгоо эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр (2024.09.04) тус сургуулийн түүхт 80 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээ боллоо.

Түүхэн ойн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Мөн Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн захирал Д.Баярмаа болон тус сургуультай ажил амьдралын холбоотой үе үеийн удирдлагууд, төгсөгчид, эрдэмтэн багш нар, одоо ажиллаж байгаа болон суралцаж байгаа багш, сурагчид оролцлоо.

Хөгжил Политехник коллеж нь өнөөдрийн байдлаар техникийн болон мэргэжлийн боловсрол олгохоор нийт 33 мэргэжлээр 1300 гаруй оюутан суралцагч, 130 гаруй багш ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн 6 жилийн хугацаанд сургалт үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлэн дэлхийн ур чадварын мэргэжлийн тэмцээнд багш, суралцагчид амжилттай оролцсоор ирсэн.

Мөн шинэ хичээлийн байртай болж, орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр дотоод нөөцөө өргөжүүлж, оюутан суралцагчдын сурч боловсрох, практик дадлага хийх таатай орчныг бүрдүүлж чаджээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%