Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО" ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАВ

2024-09-06

Аймгийн ИТХ-ын “Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо” нь Зуунмод сумын ерөнхий боловсролын 5-р сургууль, “Хүмүүн” сургуулийн Б дотуур байр, Политехник коллеж, Аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Баян, Баянцагаан сумдад ажиллалаа.
Ажлын хэсгийн зорилго нь аймгийн ИТХ-ын “Хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний тухай” 02-р тогтоолын дагуу :
📌Төв аймгийн бүх шатны сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах,
📌Дотуур байранд амьдардаг суралцагчдын хөгжил, хамгаалал, амьдрах орчинтой танилцах.
📌Шинэ хичээлийн жилийн бэлтгэл, засвар болон хөрөнгө оруулалтын удаашралтай байгаа ажлыг эрчимжүүлэх, нөхцөл байдалтай танилцах.
Мөн 📌 Баян, Баянцагаан сумдад хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний төсөв батлуулж, үйл ажиллагаа төлөвлөж ажилладаг эсэх
📌Сургууль цэцэрлэг орчмын дотор, гадна бүрэн ажиллагаатай камер хийгдэж, хяналт тавьдаг эсэх,
📌хүүхдийн эрхийг хангах, урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж буй эсэх зэргийг шалгаж, танилцлаа.
Нийгмийн бодлого, хүний хөглийн хороо нь шалгалтаар илэрсэн зарим зөрчил дутагдлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх талаар арга хэмжээг аван ажиллах юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%