Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-09-16

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
• 4.5.Мэргэшсэн хариуцлагатай төрийн алба
• 4.6.Амар тайван, Аюулгүй нийгэм
• 4.7.Гадаад харилцааны тайланг харьяалах асуудлын хүрээнд
хэлэлцэж, санал дүгнэлт боловсруулан ажиллалаа.
Хуралдаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Х.Алтаншагай гишүүд З.Бямбажав, Н.Доржпүрэв, Д.Ядамжав, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа, Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Туяа, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Батбилэг нар оролцов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%